


Kharakhorum Ancient City Ruins
Товч танилцуулга
Karakorum Ancient City Ruins are the remains of the legendary capital of the Mongol Empire, located in Kharkhorin soum of Ovorkhangai Province, Mongolia. The ruins lie next to the Erdene Zuu Monastery, creating one of the most historically significant cultural landscapes in Central Asia.
Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт, Эрдэнэ Зуу хийдтэй зэрэгцэн оршдог. Энэхүү түүхэн дурсгалт газар болон түүний олдворуудыг дэлгэн харуулсан Хархорум музейн тухай гол мэдээлэлтэй танилцаарай.
- ✓Хархорум музей: ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн, археологийн малтлагаар олдсон хамгийн үнэ цэнтэй олдворуудыг (алт, мөнгөн зоос, ваар сав, чимэглэл гэх мэт) хадгалж буй орчин үеийн музей.
- ✓Эрдэнэ Зуу хийд: Хархорум хотын туурин дээр 1586 онд босгосон, Монголын хамгийн эртний буддын шашны хийд. 108 суварга бүхий хэрэм, Гурван зуугийн сүм зэрэг түүхэн барилгууд.
- ✓"Түмэн амгалант" ордны туурь: Эрдэнэ Зуу хийдийн гадна талд байрлах Өгөдэй хааны ордны суурь, баганын суурь чулуунууд болон малтлага хийгдсэн талбай.
- ✓Чулуун яст мэлхий: Эртний хотын дөрвөн зүгт байсан хамгаалагч яст мэлхийнүүдээс өдгөө үлдсэн хоёр том чулуун хөшөө (нэг нь Эрдэнэ Зуу хийдийн баруун хойно, нөгөө нь зүүн өмнө талд байдаг).
- ✓Хаадын хөшөө (Гурван хааны цогцолбор): Хархорин сумын төвөөс зайдуу өндөрлөг дэнж дээр байрлах Чингис, Өгөдэй, Хубилай хаадын дурсгалд зориулсан хөшөөт цогцолбор. Эндээс хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой.
- ✓Хөшөө цайдмын дурсгал: Хархорумаас холгүй (40 орчим км) орших Түрэгийн үеийн Билгэ хаан, Культегин жанжны гэрэлт хөшөөнүүд болон музей.
- ✓Эртний хотын малтлагын хэсгүүд: Археологичдын илрүүлсэн төмөр хайлуулах зуух, гар урчуудын хорооллын үлдэгдэл бүхий хээрийн судалгааны цэгүүд.
Kharakhorum was established in 1220 by Chinggis Khan as the capital of the Mongol Empire and was fully developed during the reign of Ogedei Khan around 1235. It served as the political, administrative, and cultural center of the empire, and was a key hub along the Silk Road, connecting East and West through trade, diplomacy, and cultural exchange.
Archaeological remains at the site include foundations of ancient structures, city walls, and artifacts that reflect the cosmopolitan nature of the empire. Excavations have revealed evidence of diverse cultural influences, showing Kharakhorum as a truly international city of its time.
The Kharakhorum Museum was established to preserve and display artifacts discovered during excavations of the ancient capital. Built with support from Japanese cultural aid, it opened to the public in 2011.
The museum collection includes 3,128 registered artifacts, over 80% of which are archaeological finds. Among them, 63 items are officially classified as Mongolia’s most valuable cultural heritage objects. Exhibits include ceramics, metalwork, religious objects, and daily life artifacts from the Mongol Empire period.
TRAVEL TIPS
Because the ruins, museum, and Erdene Zuu Monastery are located in the same area, they can easily be visited together in one trip. The museum is situated on a raised terrace overlooking the ruins, allowing visitors to see the archaeological site immediately after learning about its history.
Best time to visit: June to September, when weather conditions are most comfortable and the landscape is green and accessible.
Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Хархорум хотыг Чингис хаан 1220 онд Монголын эзэнт гүрний нийслэл болгон байгуулж, 1235 онд түүнийг залгамжлагч Өгөдэй хааны үед бүрэн баригдаж дуусжээ. Хот нь Монголын Эзэнт гүрний засаг захиргааны гол төв, өрнө дорныг холбосон худалдаа, арилжаа, соёлын уулзвар газар байв.
Хархорум музей
Хархорум хотын туурьт хийсэн судалгааны үр дүнд илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнүүдийг сурталчлах, хадгалж хамгаалах зорилгоор Японы соёлын буцалтгүй тусламжаар Хархорум музейг барьж байгуулан 2011 оноос олон нийтэд нээн үзүүлж байна. Музейн сан хөмрөгт нийт 3,128 эд өлгийн зүйл бүртгэгдсэний 80 гаруй хувийг археологийн олдвор эзэлдэг бөгөөд тэдгээрийн 63 нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтанд бүртгэгджээ
Аялагчид анхаарах зүйл
Хархорум хотын туурь нь Эрдэнэ Зуу хийдтэй нэг талбайд оршдог тул хамт үзэх боломжтой. Хархорум музей нь туурийг тойрсон өндөрлөг дэнж дээр байршдаг тул музейн дараа шууд туурийг нүдээр харж болно. Аялахад хамгийн тохиромжтой цаг 6–9 дүгээр сар.
Хийж болох үйл ажиллагаа
Тэмээ унах
Тэмээ унахдаа зүүн талаас мордож, амьтныг босох үед эхлээд хойш, дараа нь урагш хазайж тэнцвэрээ хадгалах нь чухал юм. Алхалтын хэмнэлд биеэ сул тавьж дасан зохицох хэрэгтэй бөгөөд хөл холгохоос сэргийлж заавал урт өмд, битүү гутал өмссөн байна. Аюулгүй байдлын үүднээс гэнэтийн хөдөлгөөн хийхгүй, гартаа сул эд зүйл барихгүйгээр зөвхөн хамрын сурнаас зөөлөн татаж зална.
Монгол үндэсний хувцасаар гоёх
Од ажиглах
Морь унах
Монголын нүүдэлчин ахуйг мэдрүүлэх морин аялал нь байгалийн бартаат замд аюулгүй байдлыг хангах зааварчилгаа, тусгай бэлтгэлийн дор мэргэжлийн хөтөчтэйгөө зохион байгуулагддаг соёл-танин мэдэхүйн үйл ажиллагаа юм.
Нүүдэлчин айлаар зочлох


