


Burkhan Khaldun Mountain
Товч танилцуулга
Burkhan Khaldun Mountain is a sacred mountain located in Ondorkhaan soum (Omnodolger area) of Khentii Province, within the Khentii mountain range. It is one of the most important spiritual and historical sites in Mongolia and is deeply connected to the legacy of Chinggis Khan.
Бурхан Халдун уул нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт, Хэнтийн нурууны эвлэлд орших Монгол түмний шүтээн болсон төрийн тахилгатай уул бөгөөд Чингис хааны төрж өссөн, түүний амьдрал, түүхэн үйл хэрэгтэй салшгүй холбоотой дэлхийн соёлын хосгүй өв юм.
The mountain is part of the UNESCO World Heritage cultural landscape due to its outstanding historical significance, its preservation of traditional Mongolian sacred practices, and its largely untouched natural environment. It is also frequently mentioned in the historical chronicle The Secret History of the Mongols (27 times), highlighting its importance in Mongolian history.
The mountain features several ritual sites, including three ovoos (lower, middle, and upper shrines). Near the middle shrine, there is a bronze cauldron-like feature, and near the summit, a small oval-shaped lake is found in a rocky basin. The surrounding region also contains important archaeological and cultural sites such as the ruins of Saridag Monastery, Khagiin Khar Lake, and Oglugchiin Kherem, along with numerous burial mounds, stone statues, and deer stones.
Burkhan Khaldun has been officially recognized as a state sacred mountain since 1995, and state-level worship ceremonies are held every four years according to presidential decrees.
TRAVEL TIPS
Permission: Entry requires special permission approved by the provincial governor’s office. Documentation must be arranged in advance.
Transportation: A 4x4 off-road vehicle is mandatory due to difficult seasonal road conditions, including river crossings.
Guidance: Visitors should travel with an experienced local guide due to remote terrain and protected status.
Clothing: Warm and layered clothing is essential, as weather conditions can change rapidly even in summer.
Бурхан Халдун бол монгол түмний зүрх сэтгэл, сүсэг бишрэлд гүн шингэсэн, Хиад Боржигоны өвөг Боданчар мунхагийн үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монгол болон Монголын их эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн онгон дагшин хайрхан юм.
Уг уул нь Хэнтийн нуруун дахь ижил нэртэй 13 уулын хамгийн өндөр оргил бөгөөд "Монголын нууц товчоо"-нд 27 удаа дурдагдсан түүхэн ач холбогдол, археологийн ямар нэгэн ул мөр илрээгүй онгон төрх, зан заншлын соёлыг хадгалсан үзүүлэлтээрээ ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгджээ. Хайрхан нь бэлээсээ орой хүртэлх зайд орших доод, дунд, дээд гэсэн гурван овоотой бөгөөд дунд овооны дэд хэсэгт метр орчим голчтой хүрэл тогоо, уулын оройн зууван хавцалд тунгалаг нуур байдаг. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэн Базаргүрийн дэвшүүлсэн судалгаагаар, Тэмүжиний тайчуудаас зугтан олон жил амьдарсан Бүрги эргээс 24 км-т орших Мөнхжаргалан уул нь жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун байх ёстой бөгөөд Чингис хаан дайлаар мордохдоо уг уулыг тахиж аргаддаг байсан хэмээн тогтоосон байна.
Энэхүү нутаг дэвсгэрт Сарьдагийн хийдийн туурь, Хагийн хар нуур, Өглөгчийн хэрэм зэрэг байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын өвүүд, төрөл бүрийн булш хиргисүүр, хүн чулуу, буган хөшөөнүүд давхар хамгаалагдан үлдсэн байдаг. Анх 1818 оноос албан ёсоор тахиж ирсэн тус уулыг 1995 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч нарын гаргасан зарлигаар “Төрийн тахилгат уул” хэмээн баталгаажуулж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг 4 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтсоны дагуу 1998 оноос хойш үе шаттайгаар төрийн тахилгыг үйлдэж иржээ.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Зөвхөн тусгай зөвшөөрлөөр (аймгийн засаг даргын шийдвэр) нэвтэрч болдог — урьдчилан бичиг бүрдүүлэх шаардлагатай
4x4 тээврийн хэрэгсэл ЗААВАЛ — зам нь улирлын чанартай, зарим хэсэг ус гатлана
Туршлагатай хөтөчтэй цуг явах шаардлагатай
Дулаан хувцас авч явах