


Tsagaan Suvarga
Товч танилцуулга
Tsagaan Suvarga is a uniquely shaped natural formation located in Olziit soum of Dundgovi Province. It consists of colorful cliff formations created by mineral-rich sediment deposits that were once the seabed of an ancient ocean millions of years ago. From a distance, it resembles the ruins of an ancient city or white stupas, which is why it is named “Tsagaan Suvarga” (White Stupa).
Цагаан суварга нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших, олон сая жилийн өмнөх далайн ёроол байсан шаварлаг тунадас, эрдэс бодисын нөлөөгөөр үүссэн өнгө алагласан хадан хясаа бөгөөд алсаас харахад эртний хотын туурь эсвэл цагаан суваргууд мэт харагддаг байгалийн өвөрмөц тогтоц юм.
It is an extremely steep cliff located northwest of Del Mountain in Olziit soum of Dundgovi Province. It can be clearly seen from the Nuden Gobi area. Over time, the ancient seabed sediments were eroded by natural forces, forming rugged cliffs and escarpments that appear like glowing white stupas from afar. The formation faces east, and from a distance it can look like buildings or the ruins of a city. From the western side, it appears flat and is not easily visible.
In strong winds, livestock sometimes fall from the cliffs, leading to accidents. The cliff is about 60 meters high and stretches for approximately 400 meters in width. It has nearly vertical 90-degree edges. After rainfall, water flowing down from Tsagaan Suvarga can look like a massive waterfall.
About 7 kilometers east of Tsagaan Suvarga, and around 85 kilometers from Olziit soum center, there is a 50-meter-long cave known as the “Hevtee Bosoo Cave” (Horizontal-Vertical Cave). In some parts you must crawl, while in others you can walk upright, which is why it has this name. There are also three elm trees located south of the cave.
TRAVEL TIPS
Weather: The Gobi region becomes extremely hot in summer and is often very windy. Visitors should prepare sunglasses, sun hats, and wind-resistant clothing.
Safety: The cliff edges are made of soft, fragile rock and can collapse. Visitors should avoid getting too close to the edge.
Environmental protection: Do not collect the colorful soil or rocks. It is important to preserve the natural landscape by not littering or drawing on the cliffs.
Access and services: There are tourist camps nearby, and visitors can also stay with local herder families to experience Gobi nomadic culture.
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг.
Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Баруун талаасаа тэгш тал учир харагдахгүй. Их салхи шуургатай үед мал уруудаж унаж үхэх явдал байдаг. Мөргөцөгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Борооны дараа Цагаан суварганаас буух их ус асар том хүрхрээ мэт харагддаг гэнэ. Цагаан суваргаас зүүн тийш 7 километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 50 метр урт агуй бий. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ. Агуйнаас урагш 3 хайлаас байдаг.АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Цаг агаар: Говийн бүс тул зундаа маш их халдаг. Мөн салхи ихтэй байдаг тул нүдний шил, нарны малгай, салхинаас хамгаалах хувцас бэлдэх хэрэгтэй.
Аюулгүй байдал: Хавцлын ирмэг нь шохойн чулуулаг, зөөлөн хөрстэй тул нурах аюултай. Тиймээс ирмэгт хэт ойртохоос болгоомжлох шаардлагатай.
Байгаль хамгаалал: Солонгорсон өнгөтэй шороо, чулууг авахгүй байх, байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй (хог хаяхгүй, хананд юм зурахгүй) байх нь чухал.
Холболт: Ойр орчимд нь тохилог жуулчны баазууд байхаас гадна нутгийн малчин айлуудад зочлон говь нутгийн соёлтой танилцах боломжтой.
Хийж болох үйл ажиллагаа
Тэмээ унах
Тэмээ унахдаа зүүн талаас мордож, амьтныг босох үед эхлээд хойш, дараа нь урагш хазайж тэнцвэрээ хадгалах нь чухал юм. Алхалтын хэмнэлд биеэ сул тавьж дасан зохицох хэрэгтэй бөгөөд хөл холгохоос сэргийлж заавал урт өмд, битүү гутал өмссөн байна. Аюулгүй байдлын үүднээс гэнэтийн хөдөлгөөн хийхгүй, гартаа сул эд зүйл барихгүйгээр зөвхөн хамрын сурнаас зөөлөн татаж зална.
Монгол үндэсний хувцасаар гоёх
Од ажиглах
Морь унах
Монголын нүүдэлчин ахуйг мэдрүүлэх морин аялал нь байгалийн бартаат замд аюулгүй байдлыг хангах зааварчилгаа, тусгай бэлтгэлийн дор мэргэжлийн хөтөчтэйгөө зохион байгуулагддаг соёл-танин мэдэхүйн үйл ажиллагаа юм.
Нүүдэлчин айлаар зочлох
