


Yoliin Am
Товч танилцуулга
Yoliin Am is a deep and narrow gorge located in the Gurvan Saikhan Mountains of Omnogovi Province, Mongolia. It is famous for its unique microclimate where ice can persist even during much of the summer season, and for being a habitat for rare wildlife and birds. The gorge is named after the “Yol” (Lammergeier or bearded vulture), a bird native to the region.
Өмнөговь аймгийн Гурван сайхан ууланд орших Ёлын ам нь жилийн турш мөстэй байдаг өвөрмөц тогтоцтой, ховор шувууд болон ан амьтад орогнодог байгалийн үзэсгэлэнт хавцал юм.
The gorge lies at an average elevation of about 2,800 meters above sea level and covers a protected area of approximately 64 square kilometers. It is formed where a stream cuts through the eastern slope of the Zuun Saikhan Mountain, creating a narrow and dramatic canyon.
A small stream flows along the gorge floor, which freezes in winter. In past years, thick ice remained throughout the year, but due to climate change, most of it now melts during warmer seasons. However, shaded areas that receive little sunlight can still retain ice layers over one meter thick. After heavy rainfall, waterfalls may form along the cliffs. Because of the deep shade and limited sunlight, cold air circulates continuously through the gorge, creating a surprisingly cool environment even in summer.
From the bottom of the gorge, the sky appears as a thin blue strip far above, framed by steep rock walls that can reach up to 200 meters in height.
TRAVEL TIPS
Clothing:
Temperatures inside the gorge can drop sharply, so even in summer it is important to bring warm clothing and a windproof jacket.
Hiking:
Visitors usually drive to the entrance of the gorge and continue on foot or horseback for 2–3 km. Proper hiking shoes with good grip are recommended.
Museum:
A natural history museum at the entrance provides information about the local flora and fauna of the region.
Respect for Nature:
To protect the fragile ecosystem, visitors should avoid littering, making loud noises, or disturbing wildlife and ice formations.
Ёл шувууны нэрээр нэрлэгдсэн уулын хавцал. Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр.
Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнхи хэсгийн мөс нь хайлдаг болсон. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг байжээ. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр тээр дээр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Хувцаслалт: Хавцлын гүн рүү ороход агаарын хэм огцом буурч сэрүүсдэг тул зун байсан ч дулаан хувцас, салхины куртка бэлдэх хэрэгтэй.
Алхалт: Машинаар хавцлын ам хүртэл яваад цааш 2-3 км орчим явган эсвэл мориор аялдаг. Халтиргаагүй гутал өмсөхийг зөвлөж байна.
Музей: Ёлын амны үүдэнд байх Байгалийн музейгээр зочилж, тухайн бүс нутгийн амьтан, ургамлын талаар мэдээлэл авах боломжтой.
Анхааруулга: Байгалийн унаган төрхийг хамгаалах үүднээс мөсөн дээр болон горхины орчимд хог хаяхгүй байх, дуу чимээ бага гаргах нь зэрлэг амьтдыг үргээхгүй байхад тустай.
Хийж болох үйл ажиллагаа
Тэмээ унах
Тэмээ унахдаа зүүн талаас мордож, амьтныг босох үед эхлээд хойш, дараа нь урагш хазайж тэнцвэрээ хадгалах нь чухал юм. Алхалтын хэмнэлд биеэ сул тавьж дасан зохицох хэрэгтэй бөгөөд хөл холгохоос сэргийлж заавал урт өмд, битүү гутал өмссөн байна. Аюулгүй байдлын үүднээс гэнэтийн хөдөлгөөн хийхгүй, гартаа сул эд зүйл барихгүйгээр зөвхөн хамрын сурнаас зөөлөн татаж зална.
Монгол үндэсний хувцасаар гоёх
Од ажиглах
Морь унах
Монголын нүүдэлчин ахуйг мэдрүүлэх морин аялал нь байгалийн бартаат замд аюулгүй байдлыг хангах зааварчилгаа, тусгай бэлтгэлийн дор мэргэжлийн хөтөчтэйгөө зохион байгуулагддаг соёл-танин мэдэхүйн үйл ажиллагаа юм.
Нүүдэлчин айлаар зочлох

