


Kharkhorin city
Товч танилцуулга
Located in Kharkhorin Soum of Ovorkhangai Province, in the valley of the Orkhon River, Kharkhorin (ancient Karakorum) is the spiritual and historical heart of the Mongolian nation. As the capital of the Great Mongol Empire during the 13th century, it occupied a unique place in world history as one of the political and economic centers of its time.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт, Орхон голын хөндийд орших Хархорин хот (эртний Хархорум) бол Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, оюун санааны ариун голомт юм. Энэхүү хот нь 13-р зуунд Их Монгол Улсын нийслэл, дэлхийн улс төр, эдийн засгийн төв байснаараа хүн төрөлхтний түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.
Founded in 1220 by the decree of Genghis Khan and flourishing under the reign of Ogedei Khan, Kharakhorum became a cosmopolitan city where Eastern and Western civilizations met. Situated along the Silk Road, it served as an important crossroads of trade and culture and is now recognized as part of the UNESCO World Heritage Site.
Located approximately 360–380 km from Ulaanbaatar along the main paved highway, near the junction leading to Bat-Olzii Soum in Ovorkhangai Province, the ancient city attracts visitors from around the world. At the modern Kharakhorum Museum, travelers can explore archaeological discoveries from the 13th century, including the city's layout, traditional handicrafts, ancient coins, and rare religious artifacts. Visitors can also see the famous Stone Turtles, which once stood at the four corners of the ancient city walls as symbols of stability, protection, and eternity. These remarkable monuments have survived to the present day.
Travel Tips
Photography:
The 108 stupas surrounding Erdene Zuu Monastery are especially breathtaking at sunset when photographed from a distance. For panoramic views of Kharkhorin and the Orkhon River Valley, visit the Monument of the Great Khans.
Historical Experience:
A visit to the Karakorum Museum offers fascinating insights into the archaeological excavations of the ancient capital, providing a deeper understanding of Mongolia's rich history and cultural heritage.
Accessibility:
Kharkhorin is connected to Ulaanbaatar by a fully paved road, making it easily accessible by all types of passenger vehicles.
Их Эзэн Чингис хааны зарлигаар 1220 онд суурийг нь тавьж, Өгэдэй хааны үед жинхэнэ утгаараа дэлхийн хот болон цэцэглэн хөгжсөн Хархорум нь тухайн үедээ "Торгоны зам"-ын зангилаа цэг болж, өрнө дорнын соёл иргэншил учран золгож байсан түүхэн дурсгалт газар, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв юм.
Улаанбаатар хотоос төв замаар ойролцоогоор 360-380 км зайд, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу салах замын зангилаанд орших энэхүү түүхэн хотын туурийг зорин ирж буй аялагчид орчин үеийн "Хархорум" музейгээс 13-р зууны үеийн хотын зохион байгуулалт, гар урлал, зоос, шашны ховор нандин олдворуудыг үзэж сонирхох боломжтой. Мөн хотын дөрвөн талд байрлаж, тогтвортой байдал, мөнх оршихуйг бэлгэддэг байсан хамгаалалтын "Мэлхий чулуу"-ны дурсгалууд одоо ч хэвээр үлдсэн байдаг.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
- Гэрэл зураг: Эрдэнэ зуу хийдийн 108 суваргыг нар жаргах үеэр алсаас буулгавал маш сүрлэг харагддаг. Мөн "Хаадын хөшөө" цогцолбороос Хархорин хот болон Орхон голын хөндийг бүхэлд нь тольдон авах боломжтой.
- Түүхэн танин мэдэхүй: Хэрэв та Хархорум музейгээр зочилбол эртний хотын туурин дээр хийгдсэн археологийн малтлагын үр дүнг үзэж, түүхэн мэдлэгээ тэлээрэй.
- Дэд бүтэц: Улаанбаатараас Хархорин хүртэл бүрэн хатуу хучилттай замаар явдаг тул ямар ч төрлийн суудлын машинаар очиход тохиромжтой.
Хийж болох үйл ажиллагаа
Тэмээ унах
Тэмээ унахдаа зүүн талаас мордож, амьтныг босох үед эхлээд хойш, дараа нь урагш хазайж тэнцвэрээ хадгалах нь чухал юм. Алхалтын хэмнэлд биеэ сул тавьж дасан зохицох хэрэгтэй бөгөөд хөл холгохоос сэргийлж заавал урт өмд, битүү гутал өмссөн байна. Аюулгүй байдлын үүднээс гэнэтийн хөдөлгөөн хийхгүй, гартаа сул эд зүйл барихгүйгээр зөвхөн хамрын сурнаас зөөлөн татаж зална.
Од ажиглах
Морь унах
Монголын нүүдэлчин ахуйг мэдрүүлэх морин аялал нь байгалийн бартаат замд аюулгүй байдлыг хангах зааварчилгаа, тусгай бэлтгэлийн дор мэргэжлийн хөтөчтэйгөө зохион байгуулагддаг соёл-танин мэдэхүйн үйл ажиллагаа юм.
Нүүдэлчин айлаар зочлох
Монгол сур харваа
