


Tovhon Monastery
Товч танилцуулга
Located on the border of Ovorkhangai and Arkhangai provinces, on the summit of the majestic Shivert Ulaan Mountain in the Khangai Range, Tovkhon Monastery is one of Mongolia’s most important cultural and spiritual heritage sites. It was founded by Undur Gegeen Zanabazar, the First Bogd Jebtsundamba Khutuktu, a great religious leader, artist, and scholar of Mongolian Buddhism.
Өвөрхангай болон Архангай аймгийн зааг дээр, Хангайн нурууны Шивээт Улаан хэмээх сүрлэг уулын оройд орших Төвхөн хийд нь Монголын шашин, соёл, урлагийн сод бүтээлч, Анхдугаар Богд Жавзандамба хутагт Г.Занабазарын байгуулсан түүхэн дурсгалт газар юм.
The monastery is situated in a remote, forested mountain area surrounded by rock formations, about 40 km northwest of Khujirt Soum center and 50 km from Bat-Olzii Soum center. It is built on a small rocky plateau known as Öndör-Ovoot (Shivert Ulaan Mountain), a place of deep spiritual significance.
To reach the monastery, visitors must hike approximately 3–4 km uphill from the parking area. This climb offers a meaningful experience through pristine forest and mountain scenery. Horseback riding is also available, but many visitors prefer walking to fully enjoy the natural surroundings.
Historically, in 1648, at the age of 14, Zanabazar first discovered this unique and peaceful location. In 1651, he built a small stone meditation structure here, referred to as a “Dubkhan” (a place of creation and meditation). Over time, the name evolved into Tovkhon.
What makes Tovkhon Monastery unique is its architecture, built using traditional Mongolian woodworking techniques with interlocking wooden joints and no nails, showcasing exceptional craftsmanship and ingenuity. The monastery was placed under state protection in 1992, and restoration work in 2001 rebuilt four temples, two stupas, and the main gate according to its original design.
Travel Tips
Hiking
The walk from the parking area to the monastery takes about 3–4 km uphill. While horses are available, hiking on foot is highly recommended to experience the natural beauty of the forested mountain path.
Photography
The best shots include wide views of the monastery surrounded by cliffs and forests. Climbing slightly higher rocky areas above the monastery offers dramatic panoramic landscape photos.
Preparation
Even in summer, the high-altitude mountain climate can be cool. Visitors should bring comfortable hiking shoes, warm clothing, and sufficient water.
Respect the Site
Tovkhon Monastery is an active sacred site. Visitors are expected to keep noise levels low, respect religious practices, and behave appropriately within the monastery grounds.
Төвхөн хийд нь Өвөрхангай, Архангай аймгуудын заагт, Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог.
Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна.
Энэ хийдийн барилгыг Монгол мужааны аргаар углуургадан оньсны олон төрлийг ашиглан хийсэн угсармал барилгууд гэдгээрээ онцлог юм. Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтанд авч, хурал номын ажлыг нь сэргээжээ. 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон юм.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Алхалт: Машины зогсоолоос хийд хүртэл 3-4 км орчим уулын өөд алхаж гардаг. Замдаа мориор явах боломжтой ч явган алхаж байгалийн сайхныг мэдрэх нь илүү таатай.
Гэрэл зураг: Хийдийн барилгуудыг арын хад асгатай нь хамт багтааж авах, эсвэл хийдийн дээд хадан дээрээс алс руу харуулж зураг авахад маш сүрлэг гардаг.
Бэлтгэл: Өндөр уулын бүс тул зун ч гэсэн сэрүүвтэр байдаг. Тиймээс алхахад тохиромжтой гутал, дулаан хувцас, ус авч явахыг зөвлөж байна.
Ёс заншил: Хийд нь одоо ч үйл ажиллагаа явуулдаг ариун газар тул чимээ шуугиан багатай байж, шашны зан үйлийг хүндэтгээрэй.
Хийж болох үйл ажиллагаа
Тэмээ унах
Тэмээ унахдаа зүүн талаас мордож, амьтныг босох үед эхлээд хойш, дараа нь урагш хазайж тэнцвэрээ хадгалах нь чухал юм. Алхалтын хэмнэлд биеэ сул тавьж дасан зохицох хэрэгтэй бөгөөд хөл холгохоос сэргийлж заавал урт өмд, битүү гутал өмссөн байна. Аюулгүй байдлын үүднээс гэнэтийн хөдөлгөөн хийхгүй, гартаа сул эд зүйл барихгүйгээр зөвхөн хамрын сурнаас зөөлөн татаж зална.
Од ажиглах
Морь унах
Монголын нүүдэлчин ахуйг мэдрүүлэх морин аялал нь байгалийн бартаат замд аюулгүй байдлыг хангах зааварчилгаа, тусгай бэлтгэлийн дор мэргэжлийн хөтөчтэйгөө зохион байгуулагддаг соёл-танин мэдэхүйн үйл ажиллагаа юм.
Нүүдэлчин айлаар зочлох
Монгол сур харваа
