


Tonyukuk Inscription Complex
Товч танилцуулга
Tonyukuk Inscription Complex is an early 8th-century memorial complex dedicated to Tonyukuk, the wise statesman and military strategist of the Second Turkic Khaganate. It is one of the most important written historical monuments in Central Asia, preserving ancient Turkic runic inscriptions that describe politics, warfare, and state formation.
Тоньюкукын гэрэлт хөшөө нь Түрэгийн хоёрдугаар хаант улсын мэргэн сайд Тоньюкукт зориулан VIII зууны эхээр босгосон, тус улсын гадаад харилцаа, дайн тулаан болон тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг эртний Түрэг бичгээр (руни) дэлгэрэнгүй өгүүлсэн түүх соёлын нандин дурсгал юм.
The site is located in Erdene soum of Tov Province, Mongolia, near Bayantsogt Mountain. It consists of archaeological remains including brick foundations, roof tile fragments, nine stone human statues (balbal), and a line of approximately 400 stone markers aligned toward the east.
The central feature of the complex is the pair of inscribed steles erected in the early 8th century. These inscriptions were commissioned by Tonyukuk himself during his lifetime and are carved in Old Turkic runic script. The texts consist of 62 lines across multiple sides of the stones.
The inscriptions describe key historical events, including:
- Restoration of independence: How the Turkic people broke free from Tang dynasty influence and re-established their state under Ilterish Khagan.
- Military campaigns: Tonyukuk’s strategic leadership in campaigns against the Oghuz, Kyrgyz, Turgesh, and Sogdian peoples, reaching as far as Shandong and the Iron Gate region.
- Political lessons: Warnings about unity and state strength, famously emphasizing that a divided or weak state is easily conquered.
TRAVEL TIPS
Location: Erdene soum, Tov Province (Bayantsogt Mountain area)
Distance: ~66 km southeast of Ulaanbaatar, ~20 km east of Nalaikh
Significance: Part of the Orkhon Valley World Heritage cultural landscape
Age: Over 1,300 years old
Түрэгийн хаант улсын гурван хааны мэргэн зөвлөх, цэргийн гарамгай удирдагч Тоньюкукт (646-732) зориулсан тахилын онгон, гэрэлт хөшөөний цогцолбор нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршдог. Уг цогцолбор нь хөх тоосгон хана, вааран дээвэртэй барилгын нуранги, 9 ширхэг хүн чулуу болон зүүн зүгт цувуулан байрлуулсан 400 орчим цагаан чулуунаас бүрдэнэ.
Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа (Билгэ хааны үед) өөрөө удирдан бичүүлсэн 8 талт, 62 мөр бүхий 2 ширхэг гэрэлт хөшөө байдаг. Бичээст дараах гол үйл явдлуудыг өгүүлжээ:
Улс төр, тусгаар тогтнол: Түрэг түмэн Нанхиад (Тан улс)-ын дарлалаас хэрхэн гарч, Элтерес хааныг өргөмжлөн төр улсаа дахин байгуулсан түүх.
Аян дайн, ялалтууд: Тоньюкукын цэргийн ухаанаар Огуз, Киргис, Түргэш аймаг болон Согд нарыг байлдан дагуулж, Шандун, Төмөр хаалга хүртэл довтолж байсан цэргийн түүхэн үйл явдлууд.
Түүхэн сургамж: Дайсанд автахгүй байхын тулд нэгдмэл, хаантай байхын чухлыг сануулж, "Зөөлнийг нугалахад, нимгэнийг урахад хялбар" хэмээн улс аймаг буурай байхдаа эзлэгдэх аюултайг сургасан.
Аялагчдад хэрэгтэй мэдээлэл
Байршил: Төв аймаг, Эрдэнэ сум, Баянцогт уул
Улаанбаатараас: 66 км зүүн урагш
Налайхаас: 20 км зүүн тийш
ЮНЕСКО: Орхоны хөндийн өвийн нэг хэсэг
Насжилт: 1300 гаруй жилийн түүхтэй
Хийж болох үйл ажиллагаа
Тэмээ унах
Тэмээ унахдаа зүүн талаас мордож, амьтныг босох үед эхлээд хойш, дараа нь урагш хазайж тэнцвэрээ хадгалах нь чухал юм. Алхалтын хэмнэлд биеэ сул тавьж дасан зохицох хэрэгтэй бөгөөд хөл холгохоос сэргийлж заавал урт өмд, битүү гутал өмссөн байна. Аюулгүй байдлын үүднээс гэнэтийн хөдөлгөөн хийхгүй, гартаа сул эд зүйл барихгүйгээр зөвхөн хамрын сурнаас зөөлөн татаж зална.
Монгол үндэсний хувцасаар гоёх
Од ажиглах
Морь унах
Монголын нүүдэлчин ахуйг мэдрүүлэх морин аялал нь байгалийн бартаат замд аюулгүй байдлыг хангах зааварчилгаа, тусгай бэлтгэлийн дор мэргэжлийн хөтөчтэйгөө зохион байгуулагддаг соёл-танин мэдэхүйн үйл ажиллагаа юм.
