


Chinggis Khaan Statue Complex
Товч танилцуулга
Located in Erdene soum of Tov Province along the Tuul River, Tsonjin Boldog is one of Mongolia’s most important historical landmarks and a major modern tourism complex. It is home to the world’s largest equestrian statue of Chinggis Khan, standing as a powerful symbol of Mongolian heritage and pride.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, Туул голын хөвөөнд орших Цонжин болдог нь Монголын түүхэн бахархал, орчин үеийн аялал жуулчлалын томоохон цогцолбор газар юм. Энд дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө болох Чингис хааны морьт хөшөө сүндэрлэн байдаг.
The monument, including its base structure, reaches a total height of 40 meters. The entire complex covers an area of 212 hectares. Visitors can enter through the horse’s legs and take an elevator up to the viewing area inside the statue’s head. There, a short documentary film is shown about the construction and significance of the monument.
From the observation platform located on the horse’s mane, visitors can enjoy panoramic views of the surrounding landscape. On clear days, it is possible to see historically significant sites such as Burkhan Khaldun Mountain, Deluun Boldog, and Khodoo Aral, all closely associated with Chinggis Khan’s life and legacy.
The circular base structure of the complex is supported by 36 columns, symbolizing the 36 Khagans of the Golden Lineage of Chinggis Khan. Inside the building are an art gallery, a museum featuring Hunnu-era artifacts, a restaurant, conference halls, meeting rooms, a billiard room, and souvenir shops.
TRAVEL TIPS
Photography:
The best shots can be taken from the top observation area, capturing the Tuul River valley in panoramic view. Frontal shots of the statue work best in the morning or late afternoon light.
Clothing and Experience:
Visitors can try traditional Mongolian royal costumes for memorable photos, which is a popular attraction at the site.
Nearby Attractions:
From Tsonjin Boldog, you can continue your journey to Gorkhi-Terelj National Park (about 20–30 km away), including Aryabal Meditation Temple and Turtle Rock.
Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой.
Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Гэрэл зураг: Хөшөөний толгой дээр гарч Туул голын хөндийг панорама хэлбэрээр авах, мөн хөшөөний урд талаас бүтэн дүр төрхийг нь багтааж авахад өглөөний болон үдээс хойшхи нарны гэрэл хамгийн тохиромжтой.
Хувцас хэрэглэл: Та энд ирээд хаад, хатдын хувцас өмсөж зургаа татуулах боломжтой үйлчилгээ байдаг тул дурсгалын зураг авахад тохиромжтой.
Ойр орчим: Цонжин болдогоос цааш 20-30 км яваад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, "Арияабал" бясалгалын хийд, Мэлхий хад зэрэг үзэсгэлэнт газруудаар аяллаа үргэлжлүүлэх боломжтой.
Хийж болох үйл ажиллагаа
Тэмээ унах
Тэмээ унахдаа зүүн талаас мордож, амьтныг босох үед эхлээд хойш, дараа нь урагш хазайж тэнцвэрээ хадгалах нь чухал юм. Алхалтын хэмнэлд биеэ сул тавьж дасан зохицох хэрэгтэй бөгөөд хөл холгохоос сэргийлж заавал урт өмд, битүү гутал өмссөн байна. Аюулгүй байдлын үүднээс гэнэтийн хөдөлгөөн хийхгүй, гартаа сул эд зүйл барихгүйгээр зөвхөн хамрын сурнаас зөөлөн татаж зална.
Монгол үндэсний хувцасаар гоёх
Од ажиглах
Морь унах
Монголын нүүдэлчин ахуйг мэдрүүлэх морин аялал нь байгалийн бартаат замд аюулгүй байдлыг хангах зааварчилгаа, тусгай бэлтгэлийн дор мэргэжлийн хөтөчтэйгөө зохион байгуулагддаг соёл-танин мэдэхүйн үйл ажиллагаа юм.
Нүүдэлчин айлаар зочлох


