Airplane Travel Agency
Дорнын Их Жим: Гүн Галуут – Хэнтий – Дарьганга - 13 өдрийн аялал

Дорнын Их Жим: Гүн Галуут – Хэнтий – Дарьганга - 13 өдрийн аялал

☀️ 13 өдөр 🌙 12 шөнө 🎒 Соёл амарч сувилал ✈️ Улирлын аялал 🌤 June - July 📍 Улаанбаатар хот

Товч танилцуулга

      Зүүн бүсийн байгалийн гол дүр бол хараа үл гүйцэх уудам тал нутаг юм. Дэлхийд ховордсон цагаан зээр сүрэглэн бэлчих энэхүү тал нутагт цэнхэрлэн харагдах жижиг нуурууд нь нүүдлийн шувуудын гол зогсоол болдог. Та эндээс дэлхийд устах аюулд орсон тогорууны төрөл зүйлүүд, хун, галуудын чуулганыг харж, байгаль эхтэйгээ хүйн холбоотой байхын утга учрыг мэдрэх болно.

    Аялал үргэлжлэн Монголын нууц товчооны хуудаснаа мөнхөрсөн Хэнтий аймгийн түүхт газруудаар зочилно. Их эзэн Чингис хааны мэндэлсэн нутаг, түүний амьдралын эгзэгтэй мөчүүд, эвлэрэл ба тэмцэл, дэлхийн түүхийг өөрчилсөн их байлдааны түүх, домгийг бодит газруудад нь сонсох нь танд цаг хугацааны машинаар аялж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Аяллын дараагийн алтан цэг бол Сүхбаатар аймгийн Дарьганга нутаг юм. Эндэхийн ард түмэн олон зуун жилийн турш мөнгө, төмөр урлалын нандин уламжлалыг өвлөн ирсэн бөгөөд "Дарьганга хийц" хэмээх дахин давтагдашгүй гар урлалын гайхамшгийг танд танилцуулна. Нутгийн дархчуудын ур ухаан шингэсэн мөнгөн эдлэлүүд болон эртний хүн чулуун хөшөөд нь нүүдэлчдийн гоо зүйн мэдрэмжийг илтгэнэ.

     Энэхүү маршрут нь зөвхөн үзвэр үзэх бус, Монголын нүүдэлчдийн жинхэнэ амьдралын хэв маяг, түүхэн дурсгал, байгалийн онгон зэрлэг байдлыг нэг дороос мэдрэх онцгой туршлага юм. Хязгааргүй тал нутагт өөрийгөө олж, эртний түүхийн жимээр алхах энэхүү аялал таны амьдралын мартагдашгүй дурсамжуудын нэг байх болно.


Аяллын маршрут


Аяллын маршрут

1Gandantegchinlen Monastery arrow_forward 2Zaisan Hill arrow_forward 3Gorkhi-Terelj National Park arrow_forward 4Gun Galuut arrow_forward 5Kherlen’s Countryside Island arrow_forward 6Khentii Provincial Museum arrow_forward 7Ganga Lake arrow_forward 8Shiliin Bogd Mountain arrow_forward 9Chinggis Khaan Statue Complex arrow_forward 10Bogd Khan Palace Museum arrow_forward 11Chinggis Khaan National Museum

Зорин очих газрууд

Gandantegchinlen Monastery

📍 Ulaanbaatar

Gandantegchinlen Monastery is the largest and most active Buddhist monastery in Mongolia, and the main center of the Gelug (Yellow Hat) tradition of Tibetan Buddhism in the country. Its name means “The Great Place of Complete Joy.” Гандантэгчинлэн хийд нь 1809 онд V Богд Жавзандамба хутагтын санаачилгаар байгуулагдсан, Монгол дахь Буддын шашны шар малгайтны (Гэлэгва) урсгалын гол төв бөгөөд "Төгс баясгалант их хөлгөн" хэмээх утга бүхий Монголын хамгийн том, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хийд юм.

Zaisan Hill

📍 Улаанбаатар хот

Located in the southern part of Ulaanbaatar, at the foothills of Bogd Khan Mountain, Zaisan Hill is one of the most popular landmarks in the capital city. It offers a panoramic view of the entire city and serves as both an important historical monument and a recreational destination.       Улаанбаатар хотын өмнөд хэсэгт, Богд хан уулын бэлд орших Зайсан толгой бол нийслэлийн хамгийн алдартай дурсгалт газруудын нэг юм. Эндээс хотын дүр төрхийг бүхэлд нь тольдон харах боломжтой бөгөөд түүхэн болон амралт зугаалгын чухал ач холбогдолтой цэг юм.

Gorkhi-Terelj National Park

📍 Улаанбаатар хот Налайх дүүрэг

Gorkhi-Terelj National Park is one of the closest major tourist destinations to Ulaanbaatar, featuring a unique combination of mountain ranges, rock formations, forests, and rivers in the southern branch of the Khentii Mountains. It is located about 50–76 km east of Ulaanbaatar and covers the southern part of the Baga Khentii mountain range, the headwaters of the Tuul River, and the basin of the Zaan-Terelj River. The area is famous for its striking rock formations and scenic landscapes. Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, хадан тогтоц, ой мод, гол мөрөн хосолсон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Улаанбаатар хоттой хамгийн ойр орших аялал жуулчлалын гол бүс нутаг юм.

Gun Galuut

📍 Төв аймаг

Located in Bayanjargalan Soum of Tov Province, within the Kherlen River valley, Gunj Galuut is a locally protected area known for its unique landscapes and rich wildlife habitats. It lies about 130 km from Ulaanbaatar and is a relatively undeveloped region with only one tourist camp and a few nomadic herder families. Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт, Хэрлэн голын хөндийд орших Гүн галуут бол байгалийн өвөрмөц тогтоц, ховор амьтдын өлгий нутаг болох орон нутгийн хамгаалалттай газар юм.

Kherlen’s Countryside Island

📍 Хэнтий аймаг

Located in Delgerkhaan Soum of Khentii Province, within the valley of the Kherlen River, Kherlen’s Countryside Island is one of the most important historical and cultural heartlands of Mongolian statehood. This site is deeply connected to the political, economic, and spiritual history of the Great Mongol Empire and has left a lasting mark on world history. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт, Хэрлэн голын хөндийд орших Хэрлэнгийн хөдөө арал бол Монголчуудын төрт ёсны түүх, соёл иргэншлийн хамгийн чухал голомт нутгуудын нэг юм. Энэхүү газар нь Их Монгол Улсын улс төр, эдийн засаг, шашны төв байснаараа түүхэнд мөнхрөн үлджээ.

Khentii Provincial Museum

📍 Хэнтий аймаг

Located in Chinggis City, the administrative center of Khentii Province, the “Khans and Nobles Museum” is one of Mongolia’s largest and most modern provincial museums. It was established with the aim of promoting the history and cultural heritage of Chinggis Khaan’s birthplace to both domestic and international audiences. Хэнтий аймгийн төв Чингис хотод байрлах "Хаад, язгууртны" музей нь Монгол Улсын орон нутгийн хамгийн том, орчин үеийн шийдэл бүхий музейнүүдийн нэг юм. Энэхүү музей нь Их Эзэн Чингис хааны мэндэлсэн нутагт түүний түүх, өв соёлыг дэлхий дахинд сурталчлах зорилготой байгуулагдсан.

Ganga Lake

📍 Сүхбаатар аймаг

Located in Dariganga Soum of Sukhbaatar Province, at the southwestern foothills of Shiliin Bogd Mountain, Ganga Lake is a unique natural attraction where steppe and Gobi landscapes meet. Known for its unusual ecosystem and large gatherings of waterfowl, the lake is a state-protected natural area. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт, Шилийн богд уулын баруун өмнөд талд орших Ганга нуур нь говь хээр хосолсон байгалийн өвөрмөц тогтоц, усны шувуудын чуулганаараа алдартай, улсын тусгай хамгаалалттай газар юм.

Shiliin Bogd Mountain

📍 Сүхбаатар аймаг

Located in Dariganga Soum of Sukhbaatar Province, Shiliin Bogd Mountain is an extinct volcano standing at an elevation of 1,778 meters above sea level. It is the highest peak among more than 200 volcanic formations in the Dariganga volcanic field and is widely regarded by Mongolians as a sacred mountain that restores strength, spirit, and vitality. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул нь далайн түвшнээс дээш 1778 метр өндөрт орших унтарсан галт уул юм. Энэхүү хайрхан нь Дарьгангын 200 гаруй галт уулын дотроос хамгийн өндөр нь бөгөөд монголчуудын хувьд хийморь лундаагаа сэргээдэг эрч хүчний туйл, ариун дагшин шүтээн гэгддэг.

Chinggis Khaan Statue Complex

📍 Төв аймаг

Located in Erdene soum of Tov Province along the Tuul River, Tsonjin Boldog is one of Mongolia’s most important historical landmarks and a major modern tourism complex. It is home to the world’s largest equestrian statue of Chinggis Khan, standing as a powerful symbol of Mongolian heritage and pride. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, Туул голын хөвөөнд орших Цонжин болдог нь Монголын түүхэн бахархал, орчин үеийн аялал жуулчлалын томоохон цогцолбор газар юм. Энд дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө болох Чингис хааны морьт хөшөө сүндэрлэн байдаг.

Bogd Khan Palace Museum

📍 Ulaanbaatar

Bogd Khan Palace Museum, also known as the “Green Palace,” is a unique historical and cultural complex in Ulaanbaatar that served as the winter residence of Mongolia’s last theocratic ruler, the 8th Bogd Jebtsundamba Khutuktu. Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын өвөл амьдарч, төр шашны хэрэг хөтлөн явуулж байсан "Ногоон ордон" бөгөөд 1893-1903 оны хооронд баригдсан зуны долоон сүм, европ загварын өвлийн ордноос бүрдэх түүх, соёлын хосгүй үнэт цогцолбор юм.

Chinggis Khaan National Museum

📍 Улаанбаатар хот

Located in the central part of Ulaanbaatar, the Chinggis Khaan National Museum is one of the largest museums in Asia dedicated to Mongolian statehood, history, culture, and heritage. The museum presents a comprehensive historical narrative of Mongolia’s royal lineage, spanning from the Hunnu Empire, the earliest nomadic state, to the early 20th century. Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах "Чингис хаан" үндэсний музей нь Монголын төрт ёсны түүх, соёл, өв уламжлалыг харуулсан Ази тивийн томоохон музейнүүдийн нэг юм. Энэхүү музей нь Монголын анхны төр улс болох Хүннү гүрнээс эхлээд XX зууны эхэн үе хүртэлх хаадын түүхийг цогцоор нь харуулдаг.

Аяллын хөтөлбөр

Улаанбаатар хотод хүрэлцэн ирсний дараа зочид буудалд байрлаж амарсны дараа нийслэлийн түүх, соёл, шашин, орчин үеийн хөгжлийг харуулах хотын аялал эхэлнэ. Аяллын эхэнд Монголын буддын шашны төв болсон Гандантэгчэнлин хийдийг үзнэ. Энд аялагчид лам нарын мөргөл үйл, сүсэгтнүүдийн зан үйлийг ажиглаж, 26 метр өндөр Мэгжид Жанрайсиг бурхан болон сүм хийдийн уран барилгыг сонирхоно. Дараа нь Монголын эзэнт гүрэн болон орчин үеийн түүхийг орчин үеийн технологиор харуулсан Чингис хаан үндэсний музейгээр аялж,  Хүннү гүрний үеэс эхлээд орчин үеийн Монголын түүхийн үнэт үзмэрүүдтэй танилцана.

Үүний дараа Монгол Улсын улс төр, түүхийн төв цэг болох Сүхбаатарын талбай-д зочилно. Энд Төрийн ордон, Чингис хааны хөшөө байрладаг бөгөөд нийслэлийн хамгийн чухал талбай юм.

🍽 D/L 🏨 Hotel

Улаанбаатар хотоос хөдөлж, нийслэлд хамгийн ойр бөгөөд үзэсгэлэнт газруудын нэг болох Тэрэлж байгалийн цогцолборт газар руу зорчин явна. Энд олон төрлийн зэрлэг цэцэгсээр бүрхэгдсэн нуга, тайгын ой модтой уулын дэргэдэх хад чулуун тогтоц бүхий ландшафтыг үзэж, уулын горхи дагуу алхах боломжтой. Цаашлаад, Аръяабал сүм рүү ууланд алхаж гарснаар уулын оройноос алдарт Мэлхий хад-ыг өөр өнцгөөс тольдон үзэх боломжтой. Мөн хүсвэл морь унаж, Монголын нүүдлийн соёл, байгалийн хослолыг илүү ойроос мэдрэх боломжтой.

🍽 B/L/D 🏨 Tourist camp

Гүн Галуутад хүрэлцэн ирж, отоглоно. Аяллын эхний хэсгийг Хэрлэн голын эрэг дагуух зүлэг ногоон дэнжээр алхаж, байгалийн үзэсгэлэнг тольдож эхэлнэ. Нутгийн нүүдэлчин айлд зочилно. Энд та монгол гэрийн бүтэцтэй танилцаж, цагаан идээ боловсруулах үйл явцыг биеэр үзэж, жинхэнэ хөдөөгийн амьдралыг мэдэрнэ. Хүсвэл морь унаж, тал нутгаар давхих боломжтой. Голын эрэг дээр амарч, нар жаргахыг харангаа загасчлах эсвэл зүгээр л байгалийн чимээг сонсож алжаалаа тайлна.

🍽 B/L/D 🏨 Local Stay

Байгалийн нөөц газрын зүрх болсон Их Гүн, Бага Гүн нууруудыг зорьж, шувуу ажиглалт хийнэ. Энд дэлхийд ховордсон Цэнхэр тогоруу, Галт тогоруу, Гангар хун зэрэг 100 гаруй зүйл шувуудыг ойроос харах боломжтой. Баян уул руу явган аялал хийнэ. Энэхүү уул нь дэлхийн улаан номонд орсон Аргаль хонины гол нутаг юм. Уулын бэл болон хяраар дурандаж, зэрлэг хонин сүргийг байгаль дээр нь олж харах адал явдалд гарна. Гүн Галуутын хөндийг бүхэлд нь харах өндөрлөг цэг дээр гарч, аяллын сэтгэгдлээ хуваалцана. Оройн зоогийн дараа оддын доор түүдэг гал тойрон сууж, нүүдэлчдийн домог түүх сонсон өдрийг өндөрлүүлнэ.

🍽 B/L/D 🏨 Local Stay

Хэнтий аймаг руу зорьж, Чингис хааны төрсөн нутагт зочилно. Хааны дурсгалд зориулсан Чингис хаан хөшөө болон түүх, археологийн үнэт дурсгалуудыг үзнэ. Аялагчид газар нутгийн түүхэн үзмэрүүдийг үзэж, эртний ордны үлдэгдэл, тэр дундаа их хааны өвлийн ордны байж болзошгүй газруудтай танилцана. Мөн аяллын үеэр Чингис хааны амьдрал, дайны домог, Монголын эзэнт гүрний түүхийн товч танилцуулгыг сонсох боломжтой.

🍽 B/L/D 🏨 Tourist camp

Аялал Чингис хот руу үргэлжлэн, Хэнтий аймгийн төв хотод хүрнэ. Хотод ирсний дараа нутгийн түүх, соёлын үнэт дурсгалуудыг танилцуулсан орон нутгийн музейг үзэж, Хэнтийн бүс нутгийн уламжлалт амьдрал, түүхийн сонирхолтой үзмэрүүдтэй танилцана.

🍽 B/L/D

Энэ өдөр аялал Монголын тал хээрээр үргэлжлэн, хязгааргүй мэт харагдах тал хээрийн уудам нутгаар автомашинаар аялна. Замын туршид хээр нутгийн өөрчлөлтийг ажиглаж, нутгийн өвөрмөц амьдралтай айлуудтай уулзах боломжтой. Эдгээр нутгийн иргэд нь Монголын бусад аймгийн хүмүүсээс соёл, амьдралын хэв маягаараа ялгаатай байдаг.

🍽 B/L/D 🏨 Hotel

Дарьганга нутгийн нүүдэлчин айлд зочилно. Энд та тус ястны өвөрмөц дээл хувцас, гоёл чимэглэл болон ахуйн соёлтой танилцана. Дарьганга хийцийн мөнгөн эмээл, хазаар, аяга зэргийг ойроос үзэж, үе дамжсан дархчуудын ур ухааныг биширнэ. Нутгийн дархны урланд зочилж, мөнгө болон төмөрлөгөөр хэрхэн нарийн хийцтэй эдлэл урладаг үйл явцыг сонирхоно. Хүсвэл өөртөө болон ойр дотныхоо хүмүүст зориулж Дарьганга хийцийн жижиг гар урлалын бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Дарьганга ардын дуу, хөгжмийг сонсож, нутгийн иргэдээс "Шигшрэгт" болон бусад өвөрмөц бүжгийн талаар түүх сонсон, үдшийг түүдэг галын дэргэд өнгөрүүлнэ.


🍽 B/L/D 🏨 Tourist camp

"Хөргийн хөндий"-г зорин хөдөлнө. Энэхүү хөндийд орших цагаан гантиг болон боржин чулуугаар сийлсэн эртний хүн чулуун хөшөөдийг үзнэ. Эдгээр хөшөөд нь дундад зууны үеийн язгууртнуудын хувцас хэрэглэл, суултыг маш нарийн харуулдгаараа онцлог юм. Нутгийн ахмадууд болон түүхч нартай уулзаж, Шилийн Богд уул болон "Сайн эрс"-ийн тухай домог яриаг сонсоно. Торой Банди зэрэг домогт баатруудын түүхийг сонсож, тэдний нутаглан амьдарч байсан газруудын талаар мэдээлэл авна. Ганга нуур-ын эрэг дээр очиж, нар жаргахыг харна. Хэрэв намар (9-10 сар) аялж байгаа бол Ганга нууранд цугласан мянга мянган хун шувуудыг харах ховор боломж тохионо. Үүний дараа оройн зоог барьж, Дарьганга нутгийн байгаль, түүхийн сэтгэгдлээ хуваалцана.

🍽 B/L/D 🏨 Tourist camp

Дарьганга сумаас хөдөлж, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотыг чиглэнэ. Замдаа тал нутгийн алдарт зээр гөрөөсний сүргийг харах боломжтой. Баруун-Урт хотод үдийн зоог барина. Хотын төв талбай болон орон нутгийн музейгээр товч зочлон, зүүн бүсийн соёлтой танилцаж болно. Үүний дараа үргэлжлүүлэн хатуу хучилттай замаар Хэнтий эсвэл Төв аймгийн чиглэлд явна. Замын дунд орших тохилог зочид буудал эсвэл жуулчны баазад буудаллана. Аяллын явцад авсан гэрэл зураг, видео бичлэгүүдээ эргэн үзэж, аялагчид нэгэн үдшийг халуун дулаан уур амьсгалтай өнгөрүүлнэ.

🍽 B/L/D 🏨 Hotel

Өглөөний цайны дараа Улаанбаатар хотын зүг эцсийн гараагаа хийнэ. Замдаа Чингис хааны морьт хөшөө (Цонжин болдог) зэрэг дурсгалт газруудын хажуугаар өнгөрөх тул хүсвэл богино хугацаанд саатан зураг авах боломжтой. Хотод орж ирэн, аялагчид өөрсдийн хүссэн хоолоо зооглоно. Олон хоног хээр хөдөө явсан аялагчдад хотын соёл, хөл хөдөлгөөн өвөрмөц мэдрэмж төрүүлнэ. Урьдчилан захиалсан зочид буудалдаа шилжин байрлаж, халуун шүршүүрт орж амарна. Аяллын багийнхантайгаа "Үдэлтийн оройн зоог" барьж, мартагдашгүй дурсамжуудаа хуваалцсанаар аялал албан ёсоор өндөрлөнө.

🍽 B/L/D 🏨 Hotel

Богд хааны ордон музейд зочилж, Монголын сүүлчийн хаан амьдарч байсан ордны өвөрмөц архитектур, түүхэн үзмэрүүдтэй танилцана. Одоо энэ газар музей болон ажиллаж, Монголын түүх соёлын үнэт зүйлсийг хадгалдаг. Мөн Улаанбаатар хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой Зайсан толгойд очно. Аяллын төгсгөлд хүсвэл Монголын кашмер бүтээгдэхүүн болон дурсгалын зүйлс худалдан авах боломжтой.

🍽 B/L/D 🏨 Hotel

Өглөөний цайны дараа зочид буудлын бүртгэлээс гарч, аяллын турш хуримтлуулсан нандин дурсамж, бэлэг дурсгалын зүйлсээ базаан хөдөлнө. Бид таны тав тухыг ханган, нисэх буудал руу хүргэх тусгай унаагаар үйлчилнэ.

🍽 B

Аялагчдын сэтгэгдэл

Энэ аяллын сэтгэгдэл одоогоор алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.

Суурь үнэ (1 хүн): $1700

Зээлийн нөхцөл

P

Урьдчилгаагүй, шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хуваан төлөх боломжтой.

Monpay

Урьдчилгаагүй, шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хуваан төлөх боломжтой.

hexagramStorepay

Урьдчилгаагүй, шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хуваан төлөх боломжтой.