.jpg)
.jpg)
.jpg)
Khentii Provincial Museum
Товч танилцуулга
Located in Chinggis City, the administrative center of Khentii Province, the “Khans and Nobles Museum” is one of Mongolia’s largest and most modern provincial museums. It was established with the aim of promoting the history and cultural heritage of Chinggis Khaan’s birthplace to both domestic and international audiences.
Хэнтий аймгийн төв Чингис хотод байрлах "Хаад, язгууртны" музей нь Монгол Улсын орон нутгийн хамгийн том, орчин үеийн шийдэл бүхий музейнүүдийн нэг юм. Энэхүү музей нь Их Эзэн Чингис хааны мэндэлсэн нутагт түүний түүх, өв соёлыг дэлхий дахинд сурталчлах зорилготой байгуулагдсан.
The Khentii Provincial Museum was originally founded on April 8, 1949, by Order No. 61 of the Minister of Education of the Mongolian People’s Republic under the name “Local Studies Cabinet.” In 1971, it was reorganized as the “Local History Museum.” In 1984, it expanded further into an Ethnographic Museum after restoring five buildings from the former summer palace of the Khalkh Setsen Khan. Over time, it developed into separate divisions of local history and ethnography.
On July 27, 2023, the museum officially opened its new modern building, designed according to contemporary standards. Today, it operates through seven exhibition halls, presenting a wide range of collections.
The museum complex combines modern and traditional architectural styles and includes exhibition halls such as the Natural Heritage Hall and the Ancient History Hall, along with nine storage rooms for collections. It also features a cinema hall, conference room, souvenir shop, visitor rest areas, and facilities designed for people with special needs.
Travel Tips
Photography:
The museum’s exterior architecture is especially photogenic at sunset, when warm light highlights its unique design. Visitors should check with staff regarding photography rules inside the exhibition halls.
Guided Tours:
The museum offers professional local guides who can provide detailed explanations about historical artifacts, regional legends, and the cultural heritage of Khentii Province, greatly enriching the visitor experience.
Nearby Attractions:
After visiting the museum, travelers can enjoy a walk along the Kherlen River, or continue to nearby attractions such as the “Andlalyn Orgoo” (Palace of Friendship) on the road toward Batnorov Soum, and Kherlen’s Countryside Island, a significant historical site associated with Mongolian statehood.
Хэнтий аймгийн музей нь Хэнтий аймгийн төв Чингис хотод байрлах музей юм.
Хэнтий аймгийн музей нь БНМАУ-ын Гэгээрлийн сайдын 1949 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 61 тоот тушаалаар “Орон нутгийг судлах кабинет” нэртэйгээр байгуулагджээ. Уг кабинет нь 1971 оноос “Орон нутаг судлах музей” болж үйл ажиллагаагаа явуулан, 1984 оноос Халхын Сэцэн хануудын амьдарч байсан зуны ордноос үлдсэн 5 барилгыг сэргээн засварлуулж “Угсаатны зүй”-н музей болгон өргөжүүлснээр Орон нутаг судлах музей, Угсаатны зүйн музей болон салбарласан. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орчин үеийн стандартад нийцсэн музейн шинэ барилгынхаа нээлтийг албан ёсоор хийн одоо үзүүллэгийн 7 танхимд үйл ажиллагаагаа явуулж байна.
Музейн барилга нь орчин үе, уламжлалт хэв маягийг хослуулсан шийдэлтэй Байгалийн өвийн танхим, Эртний түүхийн танхим зэрэг нийт 7 танхим, сан хөмрөгийн 9 өрөөтөйгөөс гадна кино үзвэрийн болон хурлын танхим, бэлэг дурсгалын дэлгүүр, үзэгчдийн амрах хэсэг, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тохижилттой.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Гэрэл зураг: Музейн гадна талын талбай болон архитектурын содон шийдлийг харуулсан зургийг наран жаргах үеэр авбал маш үзэсгэлэнтэй. Дотор танхимд гэрэл зураг авах журмыг ажилтнуудаас нь тодруулаарай.
Хөтөч: Тус музей нь орон нутгийн мэргэжлийн хөтөч нартай тул түүхэн олдворуудын нууц болон Хэнтий нутгийн домог түүхийг дэлгэрэнгүй тайлбарлуулан сонсох нь илүү үр өгөөжтэй.
Ойр орчим: Музейг үзсэний дараа Хэрлэн голын эргээр зугаалах, эсвэл Чингис хотоос холгүй орших "Андлалын өргөө" (Батноров сум руу явах замд) болон "Хэрлэнгийн хөдөө арал" руу аяллаа үргэлжлүүлж болно.
Хийж болох үйл ажиллагаа
Монгол үндэсний хувцасаар гоёх
Од ажиглах
Морь унах
Монголын нүүдэлчин ахуйг мэдрүүлэх морин аялал нь байгалийн бартаат замд аюулгүй байдлыг хангах зааварчилгаа, тусгай бэлтгэлийн дор мэргэжлийн хөтөчтэйгөө зохион байгуулагддаг соёл-танин мэдэхүйн үйл ажиллагаа юм.
Нүүдэлчин айлаар зочлох
